Дэлхий нийтийг заналхийлж байгаа шинэ аюул-Калийн дутал

Х.Батсайхан
2 цаг 39 минутын өмнө

Шотландын Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд дэлхийн хүнсний аюулгүй байдалд тулгамдсан шинэ аюулын талаар судалгаанд үндэслэсэн шинжлэх ухааны нийтлэл бичиж “Nature Food” сэтгүүлд хэвлүүлжээ.

Эрдэмтдийн судалж тогтоосноор, дэлхийн хүнсний аюулгүй байдалд учирсан эрсдэл нь калийн дутагдал юм байна. Дэлхийн олон бүс нутагт газар тариалангаар ургуулж байгаа хүн хангалттай хэмжээний калий цуглуулж чадахаа больсон юм байна. Энэ химийн элемент нь ургамлыг фотосинтез явуулахад чухал үүрэгтэй оролцдог аж. Гэтэл калийн түүхий эдийн олборлолт, нийлүүлэлтийн зах зээлд 12 улс л оролцдог бөгөөд Канад, ОХУ, Беларусь, БНХАУ гэсэн дөрөвхөн улс 80 хувийг нь эзэлдэг юм байна. 

Дэлхий даяар ашиглагдаж байгаа тариалангийн бүс нутгуудаас 20 хувь нь калийн дутагдалд ороод эхэлсэн бөгөөд Зүүн Өмнөд Ази /Нийт талбайн 44 хувь нь калийн дутагдалд орсон/, Өмнөд Америк /39 хувь/, Африк, Сахарын бүс нутаг /30 хувь/, Зүүн Ази /20 хувь/ хамгийн эрсдэлтэй байдалд байгаа гэнэ.

Кали нь, хүний биеийн жингийн 0.2 хувийг эзэлдэг ба энэ үзүүлэлтээрээ найм эсвэл есөд (0.2%) ордог бөгөөд, насанд хүрсэн хүний 60 кг жин тутам 120 гр кали агуулагдана.Хүний бие дахь кали, хүхэр, хлорын хэмжээ ойролцоогоор тэнцүү байдаг бол, кальций ба фосфорынх их байдаг. Биед явагдаж байгаа урвалуудад чухал үүрэгтэйгээр оролцдог бөгөөд дутагдвал урвалууд удааширч, эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна