Дэлхийн хүнсний хөтөлбөр Газын хойд хэсэгт тусламж хүргэхээ зогсоолоо

Х.Батсайхан
2024/02/21

НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөлбөр Газа хотын хойд хэсэгт хүргэж байсан тусламжаа түр зогсоожээ. Хүнс хүргэх ажиллагаанд эмх замбараагүй байдал, хүчирхийлэл саад болж байсан учраас ийнхүү тодорхойгүй хугацаагаар зогсоосон болохыг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдэгджээ.

Мэдэгдэлд дурдсанаар, тусламжийн хүн ачсан машинуудыг хүмүүс буу зэвсгээр сүрдүүлэн дээрэмдэж байсан гэнэ.  

Израиль хуурай замын довтолгоо эхлүүлсэн өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Газа хотод хүнсний хомсдол нүүрлэж эхэлсэн бөгөөд хүмүүс нь өлөн зэлмэн амь зогоож байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна