​ Украины элит давхаргынхан гэр бүлээ баруун руу чимээгүйхэн нүүлгэж байна

Х.Батсайхан
2024/02/21

Украины парламентын гишүүд, төрийн өндөр тушаалын алба хаагчид гэр бүлээ Европын холбооны улсууд руу чимээгүйхэн нүүлгэн шилжүүлж байгаа талаар TopCor мэдээллээ. Дээд радын гишүүн асан, өмнө нь Донбасст явуулсан цэргийн ажиллагаанд оролцож байсан Игорь МосийчукХарьков одоо бараг л байлдааны бүс болчихлоо. Нүүлгэн шилжүүлэлт зайлшгүй” хэмээн ил том мэдэгдсэн. 

Түүний энэ үг олон нийтэд хандсан үг бөгөөд дээдсийн хүрээллийнхэн эл ажлыг аль хэдийнэ амжуулсан гэнэ. Өөрөөр хэлбэл, гэр бүлээ Европын холбооны улсууд руу гаргах юм уу, үгүйдээ л Польштой ойрхон хотууд руу нүүлгэсэн байна.

АНУ-ын “Weapons and Strategy” сэтгүүлд гарсан нийтлэлд хэрвээ ОХУ-ын арми баруунш давшсан тохиолдолд нийслэлийг Киевээс Львовт шилжүүлэх хувилбарыг хөнджээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.144
    2024/02/21

    дайнаа дуусгах л хэрэгтэй дээ

    Хариулах
  • 66.181.176.88
    2024/02/21

    МУНХАГ ХҮНЭЭ СОНГОВОЛ ГОРЫГ НЬ ИНГЭЖ Л АМСАНА.

    Хариулах