Д.Трамп: Жо Байдены нүд рүү нь харж байгаад “Чи халагдсан” гэж хэлэхэд бэлэн

Zuv.mn
2024/02/25

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийг тодруулах урьдчилсан сонгууль /праймериз/ үргэлжилж байна. Өчигдөр Өмнөд Каролина мужид болсон сонгуульд Доналд Трамп Никки Хейлийг ялжээ. Ингэснээр тэрбээр праймериз эхэлснээс хорйш дөрөв дараалан ялаад байна. Түүнийг ялалт байгуулах бүрт өрсөлдөгч нь ээлж дараалан өрсөлдөөнөөс гарч байгаагаа зарладаг байсан. Харин Никки Хейли өрсөлдөөнөө цааш нь үргэлжлүүлнэ гэсэн байна.

Ялалт байгуулсныхаа дараа Д.Трамп дэмжигчдэдээ хандаж “Гайхалтай орой байлаа” хэмээн талархал илэрхийлээд “Жо Байдены нүд рүү нь харж байгаад ”Жо, чи халагдсан” гэж хэлэхэд бэлэн байна” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх арваннэгдүгээр сард болно.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.227
    2024/02/25

    АНУ-г зөвхөн бүгд найрамдах нам зөв удирдаж чадна.

    Хариулах