Берлиний их сургуулийн ажилтан, филолог Эндрью Жеймс санаанд оромгүй нээлт хийснээ олон нийтэд дэлгэлээ. Тэрбээр Английн домогт баатар Робин Гүүдийг судлаад ижил хүйстэн байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Түүнийхээр бол Робин Гүүд ядуусыг хамгаалж, баяд ноёдтой үзэлцэхээр Шербүүдийн ой руу явсан биш, зүгээр л нийгмээс тусгаарлаж, өөрсөд шигээ хүмүүстэйгээ нийлж явсан болж таарч байна. Тэгээд зүгээр ойртож ирсэн нөхдүүдийг л дээрэмддэг байсан гэнэ. Дурлалт бүсгүй Мэрианы тухай түүх бүр сүүлд л нэмэгдэж орсон ажээ.
Дашрамд, энэхүү таамгийг өмнө нь 1999 онд Английн профессор Мэйд Мириан мөн дэвшүүлж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна