Өчигдөр "Старлинк" компанийн интернэтийн үйлчилгээ манай улсад албан ёсоор нэвтэрч эхэлсэн талаар бид мэдээлсэн.
Starlink Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэх хүсэлтээ 2022 оны 6-р сард гаргасан ч манай нам орбитын бодлогын орчин гаднын байгууллагуудад хязгаарлагдмал нөхцөл байдал үүсгэж байсан тул хугацаа алдсан. Харин сүүлийн 1 жилийн хугацаанд уг бодлогыг цуцалж, холбогдох хуулийн хязгаарлалтуудыг өөрчилснөөр ийнхүү харилцаа холбооны салбарт шинэ хуудас нээгдлээ.
Starlink албан ёсоор нэвтэрснээр шилэн кабель, үүрэн телефоны сүлжээгүй газар ч өндөр хурдны интернэтэд холбогдох боломж бүрдэж байна.
Стандарт суурин төхөөрөмж АНУ-с 14 хоногт хүргэгдэж 1.675.000 төгрөгөөр хэрэглэгчийн гар дээр ирэх юм байна. Сарын төлбөр суурин ашиглахад 185.000 төгрөг, нүүдлийн хэрэглээнд илүү тохирсон "Mobile" ангилал нь 250,000 төгрөг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
96.224.11.98
Хэт үнэтэй байна
Хариулах