АНУ-ын сонгогчдын ихэнх нь, тэр дундаа 2020 оны сонгуулиар дэмжиж санал өгсөн хэсэг бүлэг хүртэл Жо Байденыг энэ удаад дахиж нэр дэвшихэд хэтэрхий хөгшдөнө гэж үзэх болжээ. New York Times (NYT) сонины шинэ судалгаагаар ийм дүн гарсан байна.
“Sienna College” гэх байгууллагатай хамтарч хийсэн уг судалгаагаар, 2020 оны сонгуульд Жо Байденыг дэмжсэн сонгогчдын 61 хувь нь түүнийг дахиж ерөнхийлөгчийн ажил үүргийг гүйцэтгэхэд хэтэрхий хөгшдөнө гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 2020 онд Жо Байденыг дэмжсэн эсэх нь хамаагүй байдлаар дүнг нэгтгэхэд насны асуудалд санаа зовиногсдын хувь 73 болж нэмэгджээ.
45 хувь нь энэ үзэл бодлоо бат итгэлтэйгээр илэрхийлсэн аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны арваннэгдүгээр сард болох бөгөөд өмнөхийн адил Жо Байден, Доналд Трамп нар гол өрсөлдөгчид тооцогдож байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна