ИБУИНВУ-ын хаан гуравдугаар Чарльз хорт хавдраар оношлогдоод байгаа билээ. Букингемийн ордноос хааны биеийн байдал хэвийн, эмчилгээ ном журмаараа хийгэж байгаа гэж мэдээлж буй ч хэвлэлүүд түүнийг үхсэн тохиолдолд юу болох талаар урьдчилан бичсээр байна.
Түр хойшилсон “Мост Менай” ажиллагаа
“Daily Express” сонин III Чарльз хааныг нас барсан тохиолдолд болох үйл явцыг “Мост Менай” гэж нэрлэжээ. Британид хаад, язгууртан таалал болсон тохиолдолд уламжлалын дагуу олон ёслол, үйл явц өрнөдөг, тэр бүгд нь өөрийн гэсэн нэртэй байдаг аж. Тухайлбал, Диана гүнжийн гэнэтийн үхлийн дараа болсон үйл явцыг “Тейн гүүр” гэж нэрлэсэн бол II Елизаветаг өнгөрсний дараа болсон ажиллагааг “Лондоны гүүр” гэж нэрлэх байсан ч Шотландад нас барсан учир “Ганц эвэрт” /Шотланд/ гэж нэрлэсэн бол хатан хааны нөхөр, Филипп нас барсан тохиолдолд “Форт бриж” нэртэй үйл ажиллагаа болох аж.
“Мост Менай” ажиллагаагаар хаан ширээ том хүү Уильямд нь шилжиж очих юм байна. Хааны үхлийн талаар хамгийн түрүүнд Ерөнхий сайдад дуулгах бол хэвлэл мэдээлдлээс ВВС анх мэдээлж, түүнээс уламжлан бусад хэвлэлүүдэд гарна. Уильям шууд дараагийн хаан гэсэн статустай болох бөгөөд үүний өмнө хаан хэвтэрт орвол ажил үүргийнг нь мөн гүйцэтгэнэ. Түүнчлэн улс даяар гашуудал зарлах гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна