АНУ-ын Техас муж улсад хүчтэй салхитай халуун, хуурай цаг агаарын улмаас хээрийн түймэр дэгдэж, нийт нутгийн 15 хувийг хамарчээ. Түймрийн тархалт өнгөрсөн амралтын өдрүүдэд үлэмж тэлснээр мужийн түүхэн дэхь хамгийн хөнөөлтэй түймэр гэж тооцогдох хэмжээнд хүрсэн байна.
Хохирлын хэмжээг тооцоолоогүй ч 1.1 сая га бэлчээр шатаж, хэдэн мянган толгой үхэр, 500 гаруй барилга байгууламж устжээ. Түймэр хөрш зэргэлдээ Оклахома мужийн нутаг руу тархсан тул иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
Гамшигтай холбоотойгоор Техаст байрладаг цөмийн цэнэгт хошуу угсрах “Pantex” үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, ажилтнуудыг нь нүүлгэн шилжүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна