Sohu: Риши Сунак Монголыг Хятад, Оросын эсрэг турхирах гэсэн ч бүтэлгүйтнэ

Zuv.mn
2024/04/16

Монгол Улс газрын ховор металлын тээвэрлэлтдээ Англитай түншлэхээр завдаж, БНХАУ эсэргүүцэж байгаа талаарх нийтлэл урд хөршийн хэвлэлд гарсныг манай сайт өмнө нь уншигчдадаа хүргэсэн /https://zuv.mn/13dd/ билээ. Тэгвэл яг энэ сэдвээр дахин нэг нийтлэл “Sohu” сонинд гарчээ.

Нийтлэлд Британийн Ерөнхий сайд Риши Сунак Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хоёр улсын харилцааг өргөжүүлэх асуудлаар ярилцсан, Лондоны зүгээс хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох санал тавьсан талаар бичжээ. Монголын тал энэ саналыг ихэд сонирхож, хүлээж авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн гэж сэтгүүлч бичсэн байна. Харин үүнээс цааш өөрийн үзэл бодлоо юм уу, эсвэл тийм байгаасай гэж хүссэн зүйлээ бичсэн бололтой.

Тэрбээр “Британи ийнхүү Монголыг ОХУ, БНХАУ-ын эсрэг турхирахын тулд төлөвлөгөө боловсруулсан ч тэр нь ОХУ-аас болоод бүтэхгүй. Учир нь ОХУ тэдэнд саад хийнэ. Британи энэ төсөлдөө хэдэн саяар нь мөнгө цацлаа ч В.Путин үүнийг зөвшөөрөхгүй. Тэр нислэгийг ямар ч ашиггүй байлгах нөхцлийг тавих болно. Тэгээд энэ төслийг унагана” гэж бичжээ. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.135
    2024/04/24

    Манайх шиг улс аль нэгэн улсыг дагаж болохгүй төвийг сахих хэрэгтэй шүү

    Хариулах
  • 66.181.179.72
    2024/04/22

    Риши Сунактаы маш зөв санал санаачлагыг дэмжиж байна. Монгол ыг хоер хөрш олон зуун жил хавчиж, газар нутгаас өм таслан булааж, ямагт дээрэнгүй хандаж ирлээ. Цагаан хэрэм бол олон мянган жилийн хил, одоо бүр газар түрээслэж 40 жил хоер үеэр амьдрах болов, үүнд МАН уралдаж зөвшөөрөл хуульчилж байна. Яахав тамин ээ!?

    Хариулах
  • 202.55.188.120
    2024/04/18

    За би нүүлээ дургүй рүрчлээ гээд улсаа үүрч баглаад Английн бөөрөнд очоод наалдчиж чадахгүйгээс хойш хоёр хөрштэйгөө облголцож амьдарсан нь хавьгүй дээр шүү.

    Хариулах
  • 202.55.188.93
    2024/04/18

    Орос Хятадын дөнгөн дунд хавчуулагдаж монгол үндэстэн бүх талаар хавчигдан мөхөж байхыг хараад дэлхийн элитүүд зарим нь харуусч л байдаг бх

    Хариулах
    • 183.177.99.226
      2024/04/23

      Монголын дайсан бол Хятад Англи Америк тэд сайндаа ч санаа зовоод байгаа юм биш Монголын нутаг дэвсгэрийг өөрийн болгож асар их баялгыг нь хуу хамах хүн ардыг нь боолчилох гол зорилго будаас Дэлхийн хөгжилөөрөө хамгийн адгийн хон шаар болсон тэнэг мулгуу үхэр монголчуудыг юу нь тоох билээ дээ

  • 139.5.219.253
    2024/04/17

    Риши Сунак энэтхэг гаралтай англид цагаачилж очсон хүн..Ерөнхий сайд хийхээр бас л түрэмгийлэгч болдог юм болов уу .

    Хариулах
    • 183.177.99.226
      2024/04/23

      Энэтхэг улс Английн колон улс байсан одоо Риши Сунак Английгаа колончилохгүй юу да

  • 187.111.24.202
    2024/04/16

    Саваагүй нохой саранд хуцна...гэдэг болно. Х

    Хариулах