Спортын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт мандатгүй хоцрох уу ?

С.Гандэлгэр
2024/05/20

МАН-ын Удирдах зөвлөл яг энэ цаг үед хуралдаж байна. Өдрийн 14:00 цагаас зарлагдсан байсан МАН-ын УЗ удтал дуншсаны эцэст хуралдаж, жагсаалт болон тойрог, хэнийг УИХ-д дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх зэрэг асуудлаар хуралдаж байна. Эцсийн байдлаар өнөөдрийн 24:00 цагаас өмнө СЕХ-нд нэрсээ хүргүүлэх ёстой.

Тэгвэл зарим УИХ-ын гишүүд тойргоо сольж, зарим нь УИХ-д нэр дэвшихгүй байж магадгүй болоод байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад УИХ-д нэр дэвших мандат олдохгүй байж магадгүй болсон байна. Мөн Спортын сайд Б.Бат-Эрдэнэд ч мандат олдохгүй нь бололтой. Ямартай ч УЗ-ийн хурлаар дээрх гишүүдийг нэр дэвшүүлэхгүй байхаар тогтсон байна. Удахгүй МАН-ын бага хурал хуралдаж, удирдлагуудынхаа гаргасан нэрсийг эцэслэн батлах юм. Дээрх хоёр улс төрчийн нэрсийг заалнаас дэвшүүлж болох ч цаг нь тулсан учраас хэн нэгэнтэй солигдож орох эсэх нь тун эргэлзээтэй юм. 

Ж.Эрдэнэбатын хувьд одоо МАН-д хүчтэй байгаа фракцуудад харьяалагдахгүй байгаа учраас түүнийг шахаж байх магадлалтай. Ер нь М.Энхболдын фракцаас бараг ганц үлдсэн байгаа УИХ-ын гишүүн гэхэд хилсдэхгүй. 

Харин Б.Бат-Эрдэнийн хувьд УИХ-д олон удаа сонгогдсон. Сүүлд Засгийн газарт орохдоо дахиж дэвшихгүй гэж тохироод ЗГ-т орсон гэгддэг. Мөн кабинетийн зарчмыг баримтлахгүйгээр хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцсэн гэх мэт асуудал яригдсан байх магадлалтай юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.204
    2024/05/21

    Батэрдэнэ дэвшээгүй нь маш сайн марлайчихаад энэ бид хоёрын улс төр хийдэг нь гошногоны үмхий ац шө тэнгэрлэг сайхан аваргыгаа их хуралд ороход монгол түмэн хингэнэтэл уйлж байхад чи баярлаад л тэнэгтээл мархайгаал явсан одоо хэн гэдгээ таньсан уу? улс төр гэдэг маань наадамд түрүүлэхээс ч хэцүү үйл

    Хариулах
  • 202.9.46.121
    2024/05/21

    Батэрдэнийг дэвшүүлээгүй нь маш зөв,баяр хүргэе. Өвөө гэртээ буузаа хийгээд л .фб-ээрээ оролдоод л суу.

    Хариулах
  • 66.181.183.168
    2024/05/21

    энэ хоёр бол одоо болоо шүү дээ

    Хариулах