Гомдогсдын түрүүч тодорлоо

Zuv.mn
2024/05/21

Улс төрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байгаатай холбоотойгоор нэр дэвших эрхээ авч чадаагүй гомдогсдын арми эхнээсээ тодорлоо. МАН-ын тухайд, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нэр дэвших эрхээ авч чадаагүй бол УИХ-ын гишүүдээс Д.Өнөрболор нэр дэвших эрхээ аваагүй. Гэхдээ эрх баригч намын гомдогсод гэнэтийн шийдвэр гаргаагүй байна.

Харин Ардчилсан намын тухайд түрүүчээсээ намаасаа гарч байгаагаа зарлаж байна.

Ардчилсан намыг эвлүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн, тэр ч утгаараа жагсаалтад бичигдэх өндөр магадлалтай гэгдэж байсан З.Нарантуяа гишүүн мандатгүй болж, намасаа гарч байгаагаа зарлав.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн ах Ж.Баяржавхлан АН-аас нэр дэвшихээр горилж байсан ч нэр дэвшүүлээгүй тул намаасаа гарах хүсэлтээ өгчээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 96.241.139.47
    2024/05/21

    Ene avgai dandaa hun adhuglasd hayadag butehgui

    Хариулах
  • 202.9.46.121
    2024/05/21

    Тийм л мундаг юм бол тойргоосоо гараад л ир

    Хариулах
  • 66.181.186.235
    2024/05/21

    ene mundag bvsgvi heregtei bsn

    Хариулах