УИХ-ын 2024 оны сонгуулийн 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Хассуурийн Ганхуяг өнгөрсөн дөрвөн жилд боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн салбарт онцгойлон анхаарч, тэдгээрийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж ажилласан. Энэ хүрээнд тэрбээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д иж бүрэн засвар, өргөтгөл шинэчлэл хийж, олон улсын жишигт нийцүүлэх зургаан багц ажлыг 2022 онд эхлүүлсэн билээ.
Уг зургаан багцад:
1. Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилгын иж бүрэн засвар
2. Хүүхдийн мэс заслын тасгуудын засвар шинэчлэл
3. Нөхөн үржихүйн поликлиникийн өргөтгөл
4. Дулаан дамжуулах төв болон хонгил, гол дамжуулах шугамын иж бүрэн засвар
5. Хүүхдийн зөвлөх поликлиникийн өргөтгөл
6. Эмч, ажилчдын хүүхдүүдэд зориулсан 150 ортой цэцэрлэгийн ажил хэрэгжиж байна.
ЭХЭМҮТ нь байгуулагдсанаасаа хойш 38 жилийн дараа анх удаа бүрэн засварт орж буй нь энэ юм.
Баянгол дүүрэгт улсын хэмжээний, томоохон эмнэлэг олон байдаг тул тэдгээрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, сайжруулахыг зорьж буйгаа Хассуурийн Ганхуяг онцолж байна. Тийм ч учраас ирэх жилүүдэд Улсын 3-р төв эмнэлэгт Зүрх судасны үндэсний төв байгуулахаар төлөвлөж, эхний ээлжийн шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулжээ. Уг ажлын хүрээнд эмч, ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийг барихаар мөн төлөвлөсөн аж.
Учир нь зүрх судасны өвчлөл сүүлийн 30-аад жил монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна. 2016 оноос хойш зүрх судасны тогтолцооны өвчний улмаас жил бүр улсын хэмжээнд 5000-6000 хүн нас барчээ. Үүнээс бид зөвхөн зүрх судасны өвчлөлөөр дагнасан төв байгуулах эрэл, хэрэгцээ шаардлага их байгааг харж болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.165
Өөрөө хийх гэж байгаа юм шиг хуцах юм. Гадны төслөөр барих гээд нөгөө хувт нэхдэгүүд нь юмаа нэхээд бариулахгүй өчнөөн жмл болж байгаа биз дээ новш гэж. Чи л хувиа нэхэж ажмл саатуулаа биз шуналын хар тулам.
Хариулах