Налайхад АН-аас нэр дэвшиж буй Т.Мөнхбат нь ухуулагчаа зодсон хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна

Х.Есү
2024/10/08

НИТХ-ын сонгуульд Налайх дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй Т.Мөнхбат нь энэ оны 10-р сарын 7-ны өдөр Ардчилсан намын ухуулах байранд өөрийн ухуулагчаар ажиллаж байсан Г.Төмөрхуягтай өнөөдөр ирж ажилласангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар цээжин хэсэгт нь  гараараа цохих, түшлэгтэй сандал авч шидэх зэргээр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн байгуулагаас хэрэг бүртгэл нээн шалгаж байна.

 Тодруулбал 10 дугаар сарын 07-ны өдрийн 19:55 цагт 8606…. дугаарын утсаар иргэн Г.Төмөрхуяг “Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 10 дугаар гудамжинд хүмүүс хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч, цагдаагийн хошууч Ч.Энхболдын удирдсан бүрэлдэхүүн очиж шалгалтын ажиллагаа явуулахад: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд Налайх дүүргийн 1 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Т.Мөнхбат нь энэ оны 10 дугаар сарын 07-ны өдөр 19:50 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 10 дугаар гудамжинд байрлалтай Ардчилсан намын ухуулах байранд өөрийн ухуулагчаар ажиллаж байсан Г.Төмөрхуягтай өнөөдөр ирж ажилласангүй гэх шалтгаанаар маргалдаж, цээжин хэсэгт гараараа цохих, түшлэгтэй сандал авч шидэх зэргээр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор 48 настай  Г.Төмөрхуяг, гэрчээр Л.Баттүвшин, Н.Равдан нараас мэдүүлэг авч, шинжээч томилсон. Цаашид Г.Төмөрхуягийг шинжээч эмчид үзүүлж дүгнэлтийг гаргуулан авах, Т.Мөнхбатаас холбогдогчоор мэдүүлэг авах зэрэг ажиллагаануудыг хийж эцэслэн шийдвэрлэхээр зөрчил шалгах ажиллагааг явуулж байна. 

Холбогдогч Т.Мөнхбат нь 1970 онд  Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, 1993 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн шүүхийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгэгдэж 1997 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн шүүхийн 118 дугаартай тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгэгдэж, 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өвчний учир суллагдсан. Цагдаагийн байгууллагын санд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 3 удаа торгуулсан бүртгэлтэй ажээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.254
    2024/10/09

    За юун шалчгар юм эр хүмүүс шиг сайхан цохилцоод хамраа нээлцээд ганц юм хувааж цохиод салаач

    Хариулах
  • 103.168.34.167
    2024/10/09

    iim ul buteh ymnuudiin tsugluugiig hiij ulsiin hugjild daisaghaa bolih heregtei shuu ! nuhuur !!!

    Хариулах