Л.Наранбаатар "Хөтөл"-ийн "БОСС"-оор буцаж ирэх үү

Zuv.mn
2024/10/10

Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Л.Наранбаатар Сангийн сайд С.Жавхлангийн дэмжлэгтэйгээр Хөтөл хотын захирагч болохоор зүтгэж байгаа талаар эх сурвалжууд ярьж байна. 

Тиймдээ ч Л.Наранбаатар Хөтөл хотод “цэргүүд"-ээ ихээхэн дэмжсэн гэх мэдээлэл байгаа юм.

Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийн захирлын ажлаа УИХ-д өрсөлдөх зорилгоор өгөөд байсан Л.Наранбаатарыг Сангийн сайд С.Жавхлан өөрийн зөвлөхөөрөө татсан нь тус хотын захирагч болгох төлөвлөгөөтэй байсантай нь холбоотой юу, ямартай ч Л.Наранбаатар буцаж ирнэ гэсээр ажлаа өгсөн нь ийнхүү биелэх бололтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна