Т.Доржханд: Эрчим хүчний реформ хийе гэхээр эсэргүүцээд байгаа хүмүүс надтай мэтгэлц

Х.Есү
2024/10/25

Эрчим хүчний асуудлаар Шадар сайд Т.Доржхандаас тодрууллаа. 

Т.Доржханд: "Бид 11 дүгээр сарын 1-нд эрчим хүчний үнэ тарифтай холбоотой мэдээллийг өгнө. Бид яг энэ нийгмээрээ байгаад байх юм уу, эсвэл айл өрхөө орон сууцжуулна гээд ажлаа хэрэгжүүлэх юм уу. 

Орон сууцжуулахад юу хэрэгтэй юм мэдээж цахилгаан хэрэгтэй. Одоо яригдаж байгаа 14 мега төслүүд дээр чинь бүгд дээр нь л цахилгаан хэрэгтэй шүү дээ. Мөн их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. 

Гэр хороололд усаа зөөгөөд, халаагаад усандаа ордог, аль эсвэл нүүрсээ түлж байгаа хүмүүс чинь өнөөдөр 4-5 дахин илүү зардал гаргаад байна шүү дээ. Тэгвэл үүнийг шударга болгоё оо. Зах зээлийнх нь системд оруулъя. Цаашаагаа гэр хороололд байгаа олон өрхүүдийг орон сууцанд орох боломжийг нь хангая. Ингээд утааныхаа асуудлыг нэгдсэн журмаар шийдье. Ийм хөтөлбөрийг бид зоригтой гаргаад явж байгаа юм. 

Эцэст нь нэг юм хэлье. Ингээд ярихаар юу яриад байгаа юм ард түмний орлого бага байна. Эхлээд та нар эрчим хүчээ шийдчихээд дараа нь үнэ тарифын асуудлаа шийд гээд популизм хийж байгаа хүмүүс их байна. Ийм үед ард түмэндээ хайртай царайлаад, ард түмний амьдрал ийм хэцүү байхад гээд л ярьж байгаа хүмүүс их байна. Уучлаарай тэгвэл өнөөдөр 40 жилийн хугацаанд ингэж ярьсаар байгаад нэг ширхэг үйлдвэр барьсан юм уу?" гэлээ. 




Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 107.127.14.128
    38 минутын өмнө

    Улс оронд хэрэгтэй юм бол зоригтой шийдвэрүүдээ гаргах нь зөв ! Хуулиа өөрчлөж бүх шатанд нь хариуцлагын тогтолцоог үүсгэх хэрэгтэй байна , бүх шатанд хулгай луйвар үүрлэж байна !

    Хариулах
  • 45.117.35.23
    7 минутын өмнө

    Tsus uzeh uu.lalaruudaa

    Хариулах
  • 202.9.40.215
    7 цагийн өмнө

    Эрчим хүчний үнийг нэмэхдээ хаанаас яаж санхүүжилтийг нь босгох тал дээр засгийн газар нэг яриад үзвэл зөв байх гэж бодож байна. Бид улсдаа ажил хийж байхдаа зөвхөн хийсэн хөдөлмөртөө таарсан цалин хөлсөө л авдаг байсан одоо ч ард иргэд тэр байгуулагын өгсөн цалинг аваад л өөртөө болон амьдралдаа хүргэх гэж бүх зардлаа дааж амьдарч байна. Тэгхэл УИХ, Засгийн газрын сайд нар яахаараа цалин дээрээ (бинзений, унааны, хүлээн авалтын, хурлын) гэх мэт олон зардал нэмж авч үргүы зардадууд гаргаж байдаг юм бэ өдөр болгон хийдэг хурал хүлээн авалтаа цөөхөн болгож тэр хэмнэсэн зардлуулаа Эрчим хүчний байгууллагуудыг алдагдлаас гаргахад зарцуулж болно гэж бодож байна. Ер нь ганц салбарын сайдын сэтгэлээр биш УИХ -ын гишүүний, энэ улсын төр засгийн нэг сайд хүний хувьд асуудлыг олон талаас нь бодож судалгаа тооцоог сайн гаргаж байж л шийдвэрээ гаргахыг хүсье.

    Хариулах
  • 202.9.40.174
    8 цагийн өмнө

    Куба улсад болсон эрчим хүчний эх үүсгүүрт гарсан гэмтлээс болоод бараг 7 хоног цахилгаан байхгүй лаагаа бариад байгаа нь яг манайд тохиолдох нөхцөл байдал үүссэн байна. Тоноглол хэт хуучирсан байдал эрсдэл үүсгэж байна. Куба дулаан орон тулдаа асуудал харьцангуй гайгүй. Манайд өвөл болж байна. Гэхдээ манай салбарын инженерүүд байгаа боломжийнхоо хэрээр тултал нь ажиллаж байна. Та гэрийнхээ гар утас, телевизорын хэрэглээнийхээ төлбөрт хэдийг төлдөг, харин цахилгаандаа хэдийг төлж байгаагаа нэг харьцуулж үзнэ үү. Хэрэв цахилгаан байхгүй бол бусад нь таг болно шүү дээ.

    Хариулах
    • 122.201.31.131
      8 цагийн өмнө

      Тийм шүү

  • 103.57.93.74
    20 цагийн өмнө

    Хэрэглэх эх үүсвэр нь угаасаа дутуу байхад хичнээн үнэ нэмлээ гээд эх үүсвэртэй болох уу?

    Хариулах
  • 139.5.217.81
    20 цагийн өмнө

    Иргэд ээ, мэдээж би өөрөө ч энд хамаатай. Бид эрчим хүчний үнийг үйлдвэрлэлийн өртгөөс нь 50 хувиар хямд үнээр аваад хүслээрээ хэрэглэдэг. Энэ янзаараа үргэлжилбэл хэдүүлээ лаа бариад, газан плиткаар хоолоо буцалгаад л сууна шүү. Асуудлыг ойлгож, Ухамсартай байцгаая аа.

    Хариулах
  • 31.209.149.135
    22 цагийн өмнө

    Та нар боддоо хэн өр тавьж 300 төгрөгөөр талх хийчээд 100 төгрөгөөр зарах вэ? Эрчим хүч үнэгүй биш технологийн бүтээгдэхүүн түүхий эд нь нүүрс, ус. Засгийн халамжийн бодлогоор хүчээр цэвэр өртгөөс нь багаар борлуулж сүүлийн 20 жил явсаар ямар ч өргөтгөл шинэчлэл хийгдээгүй. Тийм боломж ч бхгүй арай гэж аргацааж ирсэн. Одоо энэ салбар үнэхээр хүнд байдал орсон, технологийн шинэчлэл хийхгүй бол та бид Монголчуудаа Цахилгаан дулаангүй хонох дээрээ тулсан шүү. ҮНЭН нь тэр. Энэ салбарт ажилладаг найз нөхөд хамаатан садан бвал тэд нараасаа нэг асуугаад үзээрэй.

    Хариулах
  • 103.168.34.187
    Өчигдөр

    Хувалз шиг идээд бгахулгайч нараасаа мөн төг.өө буцааж аваачээ ...эрчим хүчийг өөрчлөх их хэмжээний мөнгөөр тэд тансаглаж, ийшээ тийшээгээ хэрэн хэсэж нууж далдалж бна ш дээ...ард түмнийг татвараар дарамталж олсон мөн.өө зохисгүй зарж бга нь ард иргэдийн бухимдалыг улам асааж бна ш дээ

    Хариулах
  • 139.5.219.155
    Өчигдөр

    Үнээ чөлөөлөөд станцаа өргөтгөж байвал болж бн

    Хариулах
  • 139.5.219.155
    Өчигдөр

    Зөв шүү цахилгааны эрчим хүчний дутагдалтай алдагдалтай яваад бх уу үнээ чөлөөлөх хэрэгтэй дэмжиж бн бүх зүйл буяны бэ болохгүй

    Хариулах
  • 66.181.191.143
    Өчигдөр

    Чи чаддаг вм бол олон жилийн эрчим хүчний шахаа хулгаыг өөрөө төлчих тэгээд наад юмаа дарам нь чальч

    Хариулах
  • 66.181.191.143
    Өчигдөр

    Бууны нохой олон юм хуцахгүй зайлаарай чи бид чам шиг биe сэтгэлээ худалддаггүй

    Хариулах
  • 202.55.188.45
    Өчигдөр

    Хуцаад бай чи 126 нь ажилгүй гөлөг тэжээхэд гаргаж байгаа зардлаа эрчим хүчиндээ өг.Чиний бөгсийг нь долоодог Ман 5 цахилгаан станцын мөнгийг идсэн шүү.

    Хариулах
  • 66.181.184.81
    Өчигдөр

    дэмждэг шүү ийм зоримог зөв шийдвэр л хэрэгтэй байна . ингэж бж л бид хөгжинө шүү. тэрнээс өнөө маргаашаа аргацаасан ард түмэнд худлаа сайн нэр авах гэсэн худлаа гаруудтай бид хөгжихгүй

    Хариулах
  • 66.181.184.81
    Өчигдөр

    зөв бодитоо алхам хийж бгаа зоригтой улс төрч хүншүү. Бусад нь бол өнөө маргаашаа аргацааж луйвар хийхээ боддог лалрууд шүү нүдээ нээцгээ энэ муулаад бгаа эргүү ладрууд

    Хариулах
  • 103.212.119.128
    Өчигдөр

    Орон сууцжуулахад эрчим хүчний үнэ саад болоод байгаа юм яриад байнаадаа тэр хулгайч нарын талаар алдагдсан боломжоо эргүүлд олж авах талаар сөрөн хүчний байр сууринаас ярь ард түмнийхээ боломжит амьжиргааны талаар ярьж явах ёстой юм бишүү.

    Хариулах
  • 202.126.89.156
    Өчигдөр

    Үнэ чөлөөлөхгүй бол энэ эрчим хүчний салбар нь өөрөө дампуурч бид бүр ямарч эрчим хүчгүй болоод 100% гадны хараат болох аюултай шүү дээ!!! Бид чинь гар утасны төлбөрөөс бага төлбөр эрчим хүчиндээ төлж буй хүмүүс шүү дэээ!!!!! Нэм нэм..... би л лав 100% зөвшөөрнө!

    Хариулах
  • 103.212.118.192
    Өчигдөр

    Энэ халтарыг зайлуулах нь зөв шүү

    Хариулах
    • 66.181.184.81
      Өчигдөр

      чи бусад хулхи уих гишүүдээ аваад зайлчихаа тэгвэл монгол хөгжинө шүү

  • 66.181.191.71
    Өчигдөр

    Дахаа нөмрөөд, лаагаа бариад суух нөхцөл ойрхон байгаа шүү !!!

    Хариулах
  • 66.181.161.94
    2024/10/25

    Битгий хуц муу МАН н нохой данхан толгойтын бөгсийг цэмбийтэл долоож байж энэ зэрэгт хүрчихээд чи муу донгос.Чи одоо сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлээч эсвэл намаа тараагаад МАН н гишүүн болооч хачин хар цоохор юм байж гуцаад байх юм.

    Хариулах
  • 66.181.189.87
    2024/10/25

    Маш зөв ярьж байна үнэ чөлөөлөхийг дэмжиж байна хэцүү байсан ч хийх ёстой юмаа хийгээд л явах хэрэгтэй

    Хариулах
    • 66.181.191.143
      Өчигдөр

      Хуцдаг халтар вэ юу ч мэдэхгүй юм байж