Өчигдрийн засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний үнэ тарифыг нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг салбарын сайд нь илэрхийлсэн. Бид энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Очирбатаас зарим зүйлийг тодрууллаа.
Г.Очирбат: " Эрчим хүчний салбар бол суурь салбар. Суурь салбарын үнийг иргэддээ 50 хувиар, дулааны үнийг бараг 80 гаруй хувиар, ААН-үүд дээр 20 хувиар, уул уурхайн салбарт 20-30 хувиар нэмэгдүүлнэ гэж байна шүү дээ. Энэ байдлаараа явах юм бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд шууд утгаараа нөлөөлнө.
Эрчим хүчний салбарын реформыг ярихын тулд би өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй. Реформ хийхийн тулд эрчим хүчнийхээ тухай хууль, зөвшөөрлийн тухай хуулиа өөрчилж байж, энэ зах зээлийг нээж өгөх ёстой биз дээ. Нээхгүйгээр шууд үнэ яриад үнээ өсгөнө гээд байгааг реформ гэж ерөөсөө харахгүй байна.
Эрчим хүчний салбар сүүлийн 30 жилд ашигтай ажилласан хоёр гуравхан жил байгаа. 2017 оноос хойш энэ салбар уруудсан.
Эрчим хүчний салбар асар том авлига, хээл хахуулийн сүлжээ болсон. Үнэ нэмэх гэж байгаа нь “зовлонгоо ард түмэн үүр, бид жаргалаа эдэлье” гэсэн үг шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.25
Зөвшөөрч байна
Хариулах