Н.Батсүмбэрэл: УИХ-д олон жил суучхаад, бүгдийг мэддэг царай гаргадаг ах нар одоо больцгоо

Х.Есү
4 цаг 48 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайн хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлэв. 

С.Ганбаатар: Ц.Даваасүрэн гишүүнийг бүх хэвлэл мэдээллээр яриад байна. 9 хувийг ард түмнийхээ төлөө өгье гэсний төлөө яагаад "боорлуулж" байгаа юм бэ. "АРЕВА" өөрөө одоо байгаа 34 хувь дээрээ 9.5-ыг нэмье ээ гээд санал оруулсан байгаа шүү дээ. 

Ураны олборлолтыг АМНАТ-ыг 34 хувийг бууруулж гаднын компанид өгснөөрөө шар нунтгаа худалдаж авахын тулд гуйдаг байдал руу орох вий. Хуулиас гэрээ рүү шилжиж байна. Арслан хонь хоёр хэлэлцээр хийхэд маргааш нь хонь мах болно гэдэг үг байдаг шүү.

Ураныг аюулгүй гэж пиардсаар байгаад аюулгүй мэт болгож байх шиг байна. Энэ нь цацраг идэвхт ашигт малтмал юм байгаа юм шүү дээ. Жилд 215 мянган тонн хүхрийн хүчлийг газар ээжийн хэвлий рүү шахна. Энэ нь өдөрт 15 вагоны шахаж байж уран олборлоно гэсэн үг. Хүхрийн хүчил нийт зардлын 20 хувь буюу жилд 50 сая ам.доллар, нийт 1,2 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Дууссаных нь дараа хүхрийн хүчлийг нь хаяна, байгаль өөрөө саармагжуулна гэжээ. Энэ бол дээрэлхэлт.

Н.Батсүмбэрэл: УИХ-д олон жил суучхаад, бүгдийг мэддэг царай гаргадаг ах нар одоо больцгоо. Эх оронч царайлж, эх орныхоо эсрэг зүйл хийдгээ боль оо, Ганбаа ах аа, маскаа тайл" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна