УИХ-ын гишүүн Т.Аубакираас хавдрын эмнэлэг барих талаар болон Евро Азийн эдийн засгийн холбоонд элсэх асуудлаар тодрууллаа.
Т.Аубакир: Би төсвийн ажлын хэсэгт ороод ажиллаад явж байгаа. Хавдар бол манай улсын хэмжээнд гамшгийн түвшинд оччихсон. Хавдрын эмнэлгийнхээ орыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах зайлшгүй шаардлага гараад ирчихэж байгаа юм.
Сонгинохайрхан дүүрэгт баригдах эмнэлэг маань баригдаад иргэдэд үйлчилгээ үзүүлтэл хэдий хугацаа байгаа юм билээ бид мэдэхгүй. Өнөөдөр хавдрын эмнэлэгт оношилгооны зарим тоног төхөөрөмж байхгүй байна.
Миний ойлголтоор хавдрын эмнэлэг дотор хувийн хэвшлийн барьчихсан бэлэн эмнэлэг байгаа юм байна лээ шүү дээ. Хувийн хэвшил нь бид өөрсдөө ажиллуулах боломжгүй, улс худалдаж аваад эмнэлгийн зориулалтаар ашиглаад яваач гэдэг санал бол надад ашигтай санагдаж байна.
Тиймээс хавдрын эмнэлэг дотор баригдчихсан байгаа барилга байгууламжийг улс худалдаж аваад, одоо ажиллаж байгаа хавдрын эмнэлгээ өргөжүүлээд явах нь зөв гэж харж байна.
Сонгинохайрхан дүүрэгт мэдээж хэрэг эмнэлэг баригдах нь зөв. 5-8 жилийн дараа ашиглалтад орох байх.
Евро Азийн эдийн засгийн холбоонд Монгол улс нэгдэх үү үгүй гэдэг асуудал яригдаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
Энэхүү холбооны цаад бодлого нь үйлдвэрлэгч улсууд хэрэглэгч улс болгож хувиргах л зорилготой. Евро азийн ЭЗ-ийн холбоонд элсэх нь арай гэж босгосон хүнсний үйлдвэрүүдээ сүйрүүлэх магадлалтай.
Энэ асуудлаар би их хурал дээр Л.Гантөмөр сайдад асуулт тавьсан. Гэтэл тэр хоёр жилийн өмнөөс явчихсан хэлэлцээрийг зогсоохоос ичиж байна гэж хэлсэн. Манай шадар сайд ичээд байгаа юм аа гээд бид том үйлдвэрлэлээ тавиад тууж болохгүй. Тийм учраас тусгаар тогтносон улс юм бол зарим нэг стратегийн шинж чанартай хүнс үйлдвэрлэгчдээ хамгаалах ёстой.
Бид өөрсдийн иддэг хүнсээ айлын хөргөгчинд хадгалдаггүй биз дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.124
ee ichig ichig gej mongoliin turd l bdg ym bn daa , uls oron mani yaj shuu hugjin devjih ym boldoo !
Хариулах