УИХ-ын чуулган хуралдаж, 2025 оны улсын төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Одоо УИХ-ын гишүүдээс гаргасан, Ажлын хэсэг, Байнгын хороодоос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналууд дээр нэгбүрчлэн санал хурааж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос гаргасан “Төрийн алба хаагчдын цалин хангамжийн зургаан хувийн өсөлтийг зургаан сараар хойшлуулж, долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж, хэмнэсэн 219 тэрбум төгрөгийг гадаад зээлийн төслөөр хэрэгжүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэр, Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төсөл, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн төсөл, “Солонго” хороолол гэсэн нэр бүхий дөрвөн төслийн зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх” саналыг гишүүд хэлэлцээд олонх дэмжсэнгүй.
Саналаа тайлбарлаж хэлсэн үгэндээ П.Сайнзориг “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг анхааръя. 2028 онд нэг ч төслөө ашиглалтад өгөөгүй баймааргүй байна.
Энэ том төслүүд явж байж цалин хөлсийг цаашид тогтвортой нэмэх боломж бий болно” гэж тайлбарласан.
Санал хураахын өмнө Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд “Цагаан сараар цалин нэмэхгүй гэсэн үг шүү дээ” гэж анхааруулсан. Улмаар санал хураалт болж, гишүүд дэмжсэнгүй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр Парламент цалин хөлсний нэмэгдлийг хасахыг дэмжихшүй бодлого барьж байгааг гишүүдэд анхааруулж, том төслүүдийг урагшлуулах өөр боломжуудыг бий болгох эрх нь Засгийн газарт байгааг сануулсан юм.
Дараа нь мөн П.Сайнзориг гишүүний гаргасан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлд байрлаж буй хувийн хэвшлийн сургуулиудын хувьсах зардлыг 38.5 тэрбумаар бууруулж, хөдөө орон нутгийн дотуур байрны хангамжийг сайжруулах асуудлаар санал хураалт явуулах байсан ч гишүүн өөрөө эргүүлэн татав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Gishuud jaahan ch gesen eh OronCh baigaasai Zasgiin gazriin tesel hereg Juuleh bolomj ni "zeel" biz dee
Хариулах66.181.187.124
.
Хариулах