Ерөнхийлөгчийн уснаас хуурай гарах улс төрийн "ТОГЛОЛТ"

С.Гандэлгэр
6 цаг 13 минутын өмнө

Төрийн тэргүүн ууртай байна. Тэрбээр өчигдөр УИХ-ын дарга, Засгийн газрын сайд, холбогдох албан тушаалтнуудыг дуудаж, баахан загнав. Энэ үеэр тэрбээр жил ирэх тусам нэмэгдэж буй утааны асуудлыг хөндөж, нэн яаралтай бууруулах чиглэл өгсөн юм. 

Үнэхээр л нийслэлийн утаа гамшгийн түвшинд хүрсэн нь үнэн. Нийтээрээ хордож, аргаа барж байгаа нь ч үнэн. Эмнэлгүүд нь ч ачааллаа дийлэхгүй, хүүхдүүд элдэв өвчнөөс салахгүй өвдөж, зовж байгаа нь утааны хор уршигтай холбоотой нь лав.

Олон жил утааг бууруулахад их хэмжээний мөнгө зарцуулж, хэдэн арван төсөл хөтөлбөр, шийдэл санаачилсан ч үр дүнгээ олоогүй. Цөхөрсөн иргэд нь төв талбайд жагссаны эцэст "Утааны сонсгол" зохион байгуулахаар болсон. 

Ер нь утаа утгаа алдаж, үндэсний хэмжээний асуудал болсныг шахмал түлшнээс ангид авч рих боломжгүй. 

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг Тавантолгой түлш ХХК нь жил бүр улсаас болон "Эрдэнэс Тавантолгой"-гоос их хэмжээний татаас авсаар өр нь их наяд давчихсан. Иргэдэд нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр зарж байгаа ч үйлдвэрлэлийн өртөг нь бараг нэг тонн нь 800 мянган төгрөг байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа. Дэлхийд байхгүй өртгөөр үйлдвэрлэж, дэлхийд байхгүй татаас авч, дэлхийд байхгүй хямд үнээр худалдаалж байна гэсэн үг. Хэдэн их наядаар нь зарцуулсан үйлдвэрлэл, технологийнх нь бодит байдал өнөөдрийн дүр зураг. 

Шахмал түлшний асуудал хөндөгдөж, стандарт хангахгүй байгааг хэн хүнгүй ярьж байна. Олон ч албан тушаалтан хариуцлага хүлээх нь тодорхой биз.

Удахгүй утааны сонсгол зохион байгуулагдана. Уг сонсголоор шахмал түлш үйлдвэрлэж, эхэлснээс өнөөдрийг хүртэлх асуудлыг хэлэлцэнэ. 

Энэ цаг үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд ээ дуудаад " Миний үед утаа буурсан ч технологи алдагдсан учраас утаа нэмэгдчихлээ" хэмээн бухимдсан нь анхаарал татна.

Угтаа маргаан дагуулаад байгаа сайжруулсан шахмал түлшний автор нь тэр өөрөө. Тиймдээ ч түүнийг "Уснаас хуурай гарах" тоглолт хийлээ гэх хүн олон байна. 

Хэрэв "Утааны сонсгол" агуулга, зорилгынхоо хүрээнд болж чадвал олон улс төрч, Тавантолгой түлш ХХК-ийн үе үеийн удирдлагууд, албн тушаалтнуудын үнэ төрх, учруулсан хохирол, бодит байдал ил болох юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.11
    50 минутын өмнө

    За энэ яахав бас дээрээс Эрүүл мэндийн салбарын зөвлөхөөр хувийн Ач сургуульд сурч чадахгүй хөөгдөж бхгш нарынхаа өвөр дамжин Анагаах төгссөн фантастик продакшны хэдийг гүйцээсэн я…. ААР авах ч гэж дээ.Пөлгөөн жүжигчинг хар Урнаа Цогтгэрэл нар Оюукад шахсан шиг юм боджээ манай Тамир найруулагч түй яёрт!

    Хариулах
  • 66.181.190.149
    1 цагийн өмнө

    угааргүй амьдрах юмсан

    Хариулах
  • 202.126.88.205
    3 цагийн өмнө

    Жил бүр хэдэн зуугаараа угаартаж нас барсан, амьд үлдсэн тархи нь үхжээд т1 мангар болсон хүмүүсиин өмнөөс хэн хариуцлага хүлээх вэ? УГАариин хамгийн аймаар хорт чанар нь тархииг эргэж сэргэхгүйгээр үхжүүлдэг юмаа! Тэгэхээр Монголчууд ер нь л Аымаглан устгах прочэкт д орчсиим бишүү? Энэ хэдэн Улс орноо тонож хулгайлсан хөдөөний сдануудаас ч 1 боллоодоо! 9 нь гэж хоолны хордлого нь хөлөндөө ордог хосгүй т1 хаачсан!

    Хариулах