Улаанбурхан өвчний хоёрдахь тохиолдол өнөөдөр /2025.02.21/ батлагдсан талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс мэдээллээ.
Улаанбурханы өвчлөл бүртгэгдэж буй үндсэн шалтгаан нь гадны улсаас зөөвөрлөгдөж ирснийг мэргэжилтнүүд онцолж байна.
Тодруулбал, улаанбурханы бүртгэгдсэн хоёр тохиолдол нь Вьетнам улсад аяласан иргэд байжээ.
Тиймээс 2025 оны 02 сарын 18-ны өдрийн Вьетнам улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандахыг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна