Улаанбурхан өвчний гуравдахь тохиолдол батлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл дөнгөж сая Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс энэ талаар албан ёсны мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ "Улаанбурхан өвчнөөр өвчилсөн бага насны хүүхэд хүндрэх, эндэх тохиолдол байдаг. Одоогийн байдлаар хяналтад байгаа нэг хүүхдийн биеийн байдал хүнд байна.
Баярын өдөр дөхөхөөр янз бүрийн халдварт өвчний мэдээллийг нийгэмд түгээж, буруу мэдээлэл өгч байна гэсэн хардлага их байна.
Гэхдээ ийм зүйл байхгүй гэдгийг хэлье. Томуу, томуу төст өвчний дэгдэлт яг энэ үед тархдаг учраас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна