"Ч.Лодойсамбууг эгүүлэн татахаар гарын үсэг цуглуулна"

Т.Отгонсувд
Өчигдөр 14 цаг 58 минут

Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн иргэд, сонгогчдийн төлөөлөл өнөөдөр /2025.02.21/ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг эгүүлэн татахаар гарын үсэг цуглуулж, эхэлсэн талаараа мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Хан-Уул дүүргийн иргэд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг ойлгохгүй байна. Иргэдийг төлөөлж төрийн түшээ болсон хүн яагаад өнөөдөр Баялагийн сангийн тухай хуулийг эсэргүүцээд байгаа юм бэ. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн улс төрчдийн хөрөнгийг хураахыг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ.

Ч.Лодойсамбуу гишүүн 20 сая төгрөгийн байр түрээсэлж амьдардаг гэж өөрөө мэдээлсэн. 3.5 сая төгрөгийн цалинтай УИХ-ын гишүүн тэр мөнгийг хаанаас олж байгаа болон сонгуулиар авсан хандиваа тайлагнах хэрэгтэй.

ХУД-ээс сонгогдсон гишүүн атлаа сонгуулиас хойш хагас жил өнгөрөхөд нэг ч удаа тойрогтоо ирж иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсоогүй. Тэр хүнийг манай тойргоос сонгогдсон гэдгийг ХУД-ийн иргэд мартчихсан байх.

Одоо хийж, хэрэгжүүлж буй ажлыг нь харахад ард түмнээ мартаж, Монголын баялгийг цөлмөсөн олигархиуд, баячуудын эрх ашгийг хамгаалж, гар хөл нь болчихлоо гэж хардаж байна. Ингэснээрээ Монголын ард түмний эрх ашгаас урваж байна.

Тийм учраас ХУД-ийн сонгогчдын төлөөлөл бид Ч.Лодойсамбууг УИХ-д байх эрхгүй хүн гэж үзэж, эгүүлэн татах алхмыг хийх болно. D-parliament-д Ч.Лодойсамбууг УИХ-аас эгүүлэн татах талаар санал гаргаж, гарын үсэг цуглуулна" гэлээ.  



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.28
    3 цагийн өмнө

    Наад сдагаа хурдан татаж аваад зайлуулаа ч

    Хариулах
  • 71.205.4.58
    23 цагийн өмнө

    Odoo Er ni songogchidtoigoo uulzdag gishuun baidag yum uu Yadaj niislel, duurgiin teleelegch irgedtei uulzdag baimaar daa

    Хариулах
  • 45.117.35.16
    Өчигдөр

    Өдий насны хүмүүс ингэж,бусдын гар хөл болж тэнэгтэхээ боль.энэ байтугай баримттай идсэн уусан луйварчдад ингэж чадаагүй байж,үнэн дуугардаг хүний амыг барьж чадна гэж яаж бодно вэ.

    Хариулах
  • 103.57.93.201
    Өчигдөр

    Хөөрхий дөө, энэ 3 хүнд Цагаан сарынх нь зардлыг амлаж дээ. Нас тогтсон хүмүүс байж тоож сонсохооргүй дэмийрч суух гэж… өрөвдмөөр л юм. Үр хүүхэд нь өмнөөс нь ичиж байгаа даа.

    Хариулах
  • 202.55.188.104
    Өчигдөр

    МСS компаниас хандив авсан гэж татна гавэл хэдэн тэрбумаар нь авсан МАН-г татан буулгах гарын үсгийг ,Энх-Амгала н,Батцэцэг нарын хандив авсан сайд нарыг татах гарын үсгийг хамтад нь авчихвал шударга ёсонд арай дөхнө

    Хариулах
  • 139.5.217.36
    Өчигдөр

    шударга гишүүн лодоосамбуугаа дэмжиж байна моголчууд бид залуу дарангуйлагч оюунэрдэнээс яаралтай салж байж ард түмний амидрал сайжирна

    Хариулах
    • 66.181.179.63
      Өчигдөр

      Хүн муулах доромжлох баалах маш амархан хэн ч чадна