СХД-ийн хэмжээнд 184,465 ам.метр талбайн хог хаягдлыг цэвэрлэж, хаяг, хайсны өнгө үзэмжийг сайжрууллаа

С.Гандэлгэр
8 цаг 6 минутын өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны "Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай" 01 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын А/95 захирамжийн хүрээнд “Сар шинийн баяр”-ыг угтан Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээнд:

  • Дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт 148 ажилтан албан хаагч,
  • Дүүргийн Засаг даргын дэргэдэх 33 газар, хэлтэс, албадын нийт 181 ажилтан албан хаагч,
  • Дүүргийн 43 хороодын нийт 381 ажилтан албан хаагч, 486 гаруй иргэн,
  • Хот нийтийн аж ахуйн чиглэлээр ажиллаж буй 12 гүйцэтгэгч байгууллагын 305 ажилтан болон ачигч, жолооч, зам талбайн үйлчлэгч,
  • Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1639 аж ахуйн нэгж, байгууллага, томоохон зах худалдааны төвийн 3112 гаруй ажилтан,
  • 154 сууц өмчлөгчдийн холбоодын 462 үйлчлэгч нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, гэрлийн шонг бохирдуулж наасан зарлал, наалтыг хуулах, хайс хашлага, хөшөө дурсгалыг угаах, зам талбайн халтиргаа гулгааг арилгах, цэвэрлэгээнээс гарсан хог хаядлыг ачиж, тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

Их цэвэрлэгээний ажилд Засаг даргын дэргэдэх байгууллагууд, хороодын 381 ажилтан албан хаагч, 1639 аж ахуйн нэгж, байгууллагын 6238 ажилтан албан хаагч болон иргэд оролцож, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гуу жалганы 184,465 ам.метр талбайн хог хаягдлыг цэвэрлэн гаднах хайс хамгаалалт, хаалга цонх, хогийн сав, хаяг, хаягийн байгууламж зэргийг угааж өнгө үзэмжийг сайжрууллаа. Хог тээвэрлэлтийн таван байгууллагын 47 хог тээврийн авто машин цэвэрлэгээ, үйлчилгээнд ажиллалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна