Бусдыг гүтгэсэн хэргээр Б.Ариузаяад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Т.Отгонсувд
7 цаг 19 минутын өмнө

Бусдыг орон байрны хулгайч гэж цахим орчинд худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр Б.Ариунзаяад эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тодруулбал, Л гэх залуу цахим орчинд намайг хулгайч гээд зарлачихсанд гомдолтой байна хэмээн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн байдаг.  Тухайн ярилцлагын үеэр Л нь "Би ээжид нь машин барьж өгч, тусалдаг. Гэртээ дуудахаар нь очтол нууцаар бичлэг хийгээд цахим орчинд намайг хулгайч гээд тавьчихсан. Б.Ариунзаяа байнга дарамтлаад байна хэмээн ярьсан. Мөн Б.Ариунзаяа руу залгаж, яриаг нь сонсгосон байдаг. 

Энэ үеэр Б.Ариунзаяа нь "Яг одоо ирэхгүй бол гэр рүү чинь Босоо хөх Монголын ах нарыг явуулна. Аав, ээжийг чинь алуулна. Манай аав Босоо хөх Монголыг 20 жилийн ялаас чөлөөлж байсан" гэх утгатай зүйл хэлсэн байдаг. 

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан "Цагдаагийн байгууллагад иргэн Л нь /2025.02.04/ “А гэгч нь цахим орчинд намайг орон байрны хулгайч гэж худал мэдээлэл тараагаад байна” гэх гомдлыг гаргасныг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан.

Шалгалтын явцад тогтоогдсон баримтад үндэслэн иргэн Л-ээс гаргасан гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай энэ сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.

Тус Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай хүргүүлсэн материалыг хянаад энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж хэргийг цагдаагийн байгууллагад буцаан хүргүүлсэн байна.

Мөрдөгчөөс энэ сарын 21-ний өдөр А-д хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан болно" хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна