Онцгой байдлын газраас сар шинийн баяртай холбогдуулан сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Д.Хадбаатар "Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гал түймрийн улмаас 124 хүн амиа алдсан. Эдгээрийн 72.6 хувь нь шөнийн цагаар, 27.4 хувь нь өдрийн цагаар амь эрсэдсэн гэсэн тоо судалгаа байна.
Мөн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийтийн тээвэр болон автомашин шатсан дуудлага 502 бүртгэгдэж нэг тэрбумын хохирол учирсан. Иймээс иргэд анхаарал болгоомжтой байж гал түймрээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.
Цагаан сараар бурхан шашны үйл хийж, зул, хүж асаачхаад унтраалгүй айл хэссэнээс үүдэж гал түймэр гарсан дуудлага нэмэгддэг. Мөн золголт хийхээр хөдөө орон нутаг руу явахдаа автомашины бүрэн бүтэн байдлаа хангаагүйгээс цасанд суух, авто осол гарах мэт эрсдэл өндөр байдаг тул анхаарал болгоомжтой шинэлэхийг сэрэмжлүүлж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна