Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй байх Засгийн газрын тогтоол, Архангай аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж, ажлыг эрчимжүүлэх талаар цахимаар хуралдлаа.
Хуралдаанд Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Цагдаагийн газрын дарга О.Түмэнбаяр, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Б.Болормаа нар 19 сумын Засаг дарга, тамгын дарга, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгч, сумдын нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд оролцлоо.
-Засгийн газрын тогоол, аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, хяналтыг сайжруулах,
-Иргэд олон нийтэд мэдээлэл хүргэж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг, чиглэл өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.251
Шалтгаанаа зөв ол
Хариулах