Эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангахад хамгийн чухал нөлөөтэй Монголын эрдэс баялгийн салбарын хороодоос хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн нэр хүндийг ор үндэслэлгүй гутаах, худал тоо баримт тараахаа зогсоохыг шаардан, хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Монголын уул уурхайн салбар бол үндэсний нийт бүтээгдэхүүний 30 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, нэгдсэн төсвийн орлогын 35 хувь, нийт экспортын 94 хувь, импортын 23 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 79 хувийг бүрдүүлэгч, улс орны эдийн засгийн хамгийн чухал, хамгийн хүнд ачааг үүрдэг гол салбар.
Уул уурхайн салбарт орж ирсэн нэг сая доллар салбартаа 6000 гаруй ажлын байр, бусад салбарт шууд бусаар 9000 гаруй ажлын байрыг бий болгож эдийн засгийн тогтвортой байдалд томоохон хувь нэмэр оруулдаг.
Ардчилсан нийгэмд хуулийн хүрээнд бизнес эрхлэх эрх бүгдэд нээлттэй байдаг бөгөөд үйл ажиллагааны явцад гарч буй аливаа үл ойлголцол тулгамдсан асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой.
Гэвч уул уурхайн салбарын талаар бодит байдлыг мушгин гуйвуулсан, ор үндэслэлгүй гүтгэлэг дайралтыг зохион байгуулалттайгаар тогтмол явуулсаар байгаа нь гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, оруулсан хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулах, оролцогч талуудын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж, тус салбарын үйл ажилллагааг доголдуулж, манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэлтэй нөхцөл байдлыг нэгэнт бий болгожээ.
75 мянган уурхайчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, тэдний ард байгаа мянга мянган гэр бүлийн амьдралыг дордуулах эрсдэл үүсгэсээр байна. Хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн нэр хүндийг ор үндэслэлгүй гутаах гүтгэлэг тарааж, нийгэмд худал тоо баримт түгээх ажлыг зогсоохыг холбоод шаарджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.172
Одоо нээх уурхайчдаа боддог болоо юу эд нар нохойд барьдаг мод болгож уурхайчдаа урдаа барих нь
Хариулах