Ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдсөн ч нийслэлийн өмчийн объектыг суллахгүй хэмээн маргаан дэгдээж, улмаар тамга тэмдгээ авч зугатсан Ж.Хатанбаатар нараас болж, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв / УАУЭСКТ/-ийн ажилтнууд цалингаа авч чадахгүй хэдэн сарын нүүр үзжээ.
Тодруулбал, ажлаасаа чөлөөлөгдсөн Ж.Хатанбаатар, түүний хүү Х.Гүрбазар нар олдохгүй байгаагаас үүдэж, олон хүн хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч байна.
Асуудал ингэж эхэлжээ
Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв / УАУЭСКТ/-ийг НЗД-ын 2001 оны Б/137 дугаар захирамж, НЗД-ын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 468 дугаар захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх УАУЭСКТ” болгон өөрчилж, дүрмийг баталсан байдаг.
Өөрөөр хэлбэл, тус төв нь нийслэлийн өмч бөгөөд 2008 оны 9 дүгээр сараас менежментийн гэрээгээр ажиллуулж эхэлсэн юм. Ингэхдээ менежментийг Ж.Хатанбаатар ахлуулсан багтай 3 жилийн хугацаатай хийсэн байдаг.
Улмаар 2014 онд НЗД-ын захирамжаар тус төвд аудитын комисс ажиллаж, менежментийн гэрээг “Хангалтгүй” хэмээн дүгнэж, менежментийн гэрээг хаахаар шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл менежментийг нийслэлд шилжүүлж өгөөгүй аж.
Менежментийн гэрээ нь тухайн байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, урсгал зардлыг багасгах, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, нийслэлээс авах татаасыг буулгах зорилгоор хийдэг.
Гэвч тус төв нь 2008-2013 онд нийслэлээс нийт 3.5 тэрбум төгрөг, 2014-2021 онд ЭМДС-аас нийт 4.1 тэрбум төгрөгийн татаас авсан байна. Товчхондоо, Ж.Хатанбаатар нь 2021 он хүртэлх хугацаанд улс, нийслэлийн төсвөөс 7 тэрбум гаруй төгрөгийн татаас авчээ.
Тэгсэн хэрнээ санхүүгийн болоод бусад холбогдох тайланг ирүүлдэггүй байсан аж.
Улмаар өнгөрсөн оны 8 дугаар сард хотын дарга Х.Нямбаатар тус төвийн захирал болон менежментийн багийн ахлагч нарыг чөлөөлөх, томилох асуудлыг шийдвэрлэхийг НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганд үүрэг болгосон байдаг.
Энэ хүрээнд НЭМГ-аас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хэрэгжүүлж, Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу төвийн захирлыг чөлөөлөх, шинэ даргыг томилсон аж.
Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн тодорхой заалтуудын хүрээнд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирал Х.Гүрбазар болон Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар нарт сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг өнгөрсөн оны 9 дүгээр сард албан бичгээр мэдэгдэж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Х.Гүрбазарыг ажлаас чөлөөлжээ.
Гэвч Ж.Хатанбаатар нар нь ажлаа хүлээлцэх, хуулийн хэрэгжилтийг хангахаас зайлсхийсээр иржээ.
Тус төв нь хоёр корпустай бөгөөд үүнийг нэгийг СХД-ийн нэгдсэн эмнэлгийн харъяа хүүхдийн эмнэлэг болгохоор төлөвлөсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.24
Шуналтай өвгөн ямар цаддаггүй юм бэ Нямбаатар ямар хамаатайн бэ улсад татвар төлөхгүй ажилчдынхаа нийгмийн даатгал төлөхгүй ажилчдаа хүн гэж тоохгүй ах дүүс хамаатан найз нөхөд нь л үлдсэн биздээ
Хариулах103.157.184.38
ЗӨВ гэдэг гоё нэртэй ХУДАЛ газар байна танайх мэдээллээ үнэн зөвийг нь ялгаад тавчихаж бай эсвэл нэрээ ХУДАЛ .MN болго за мии дөө кккк
Хариулах66.181.176.93
Сайтууд хүртэл худалдагдсан зөв мэдээллээ тавина уу ?
Хариулах122.201.31.88
Энэ байгууллагыг бас удирдлагуудыг нь худалч луйварчин болгох гээд ядчих юмаа чааваас ... Нямбаатард худалдагдсан сайт зөв.мн танайх үнэн зөв нотолгоотой мэдээлэл тавиач. Ил захидал дээрээ бичсэн байсан зүйлийг бүгдийг нь тонгоруулж сольж харлуулж бичиж бгаа сэтгүүлч чи Нямбаатартайгаа ижил тархины тураалд орчихсон хөгийн амьтан юмаа.
Хариулах103.157.184.38
Зөв.мн хэнээс авсан худал мэдээлэл вэ та нар хэвлэл нотолгоотой баримтанд үндэслэж мэдээллээ бичих хэрэгтэй мөнгө аваад нотолгоогүй хүн гүтгэх эрх байхгүй шүү та нарт Энэ бол сэтгүүл зүйн гутамшиг
Хариулах202.126.89.237
Бүхэл бүтэн төр байж ганц хүнээс тамга тэмдгээ авч чадахгүй бол яая гэх вэ? Дэндүү арчаагүй байгаа болохоор наадуулчин зугатаад байгаа ем
Хариулах