“Сар шинийн баяр” болох гэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт явган эргүүлийн 1301 чиглэлд 2700, авто эргүүлийн 1092 чиглэлд 2182 алба хаагч хяналт шалгалтаар ажиллаж 19 гэмт хэрэг, 4097 зөрчлийг илрүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн жилүүдэд “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд гэр, орон сууц /гэр хороолол/ зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг гарч цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэж байсан. Гэмт этгээдүүд амар хялбар аргаар зарж болох мөнгөн эдлэл, аяга, үстэй дээл, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг хялбар борлуулагдахуйц эд зүйлсийг хулгайд алдсан талаар дуудлага, мэдээлэл иржээ.
Иймд иргэд золголтоор олон хоногоор хөдөө явж гэр, орон сууцаа эзэнгүй олон хоног үлдээх гэж байгаа бол хаалга, цоожныхоо бүрэн бүтэн байдлыг шалгаж, ойр дотны хэн нэгэнд сайтар захиж, ил цоожоор цоожлохгүй байх зэрэг зүйлийг анхаарснаар хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна