Боловсролын сайд П.Наранбаяраас цаг үеийн зарим асуудлаар тодруулга, мэдээлэл авлаа.
-Засгийн газраас Цагаан сарын амралтыг гурав хоногоор сунгах шийдвэр гарлаа. Сурагчдын хичээлийг дараа нь нөхөж орох уу?
-Хөдөлмөрийн хуулиндаа шинийн 1, 2, 3-нд амарна гээд заачихсан байгаа. Тиймээс Засгийн газраас даваа, мягмар, лхагва гарагт амарна гэсэн шийдвэрийг гаргалаа.
Эдгээр амралтыг 2025 ондоо багтаан нөхөж ажиллаж болно гэсэн шийдвэрийг бүх шатны байгууллагад хүргүүлсэн. Боловсролын байгууллагын хувьд ч мөн адил даваа, мягмар, лхагва гарагуудад амарна.
Харин сурагчдын хичээлийг дараа нь нөхөх боломжтой.
Сургуулиуд сурагчдын хичээлийг цахимаар, эсвэл тухайн сургуулиуд тэмцээн уралдаан, өөр үйл ажиллагаагаар дамжуулан нөхөх боломжтой.
-Битүүний өдөр зарим сургууль цэцэрлэг амарна гэсэн мэдээлэл байна. Энэ асуудал дээр ямар мэдээлэлтэй байна вэ?
-Битүүний өдөр хичээл ордгоороо орно. Зарим нэг сургуулиуд цахимаар хичээллэх зохицуулалт хийж байгаа.
-Сургуулийн орчинд үндэсний дээл хувцас өмсөх асуудал дээр их ялгаварлан гадуурхалт гарч байна. Энэ асуудал дээр сургуулиудад ямар нэгэн чиглэл өгөх үү?
-Сургуулиуд "Дээлтэй Монгол" өдөр гээд зохион байгуулдаг. Гэхдээ үүнийг заавал үүрэг болгож, бүх хүн заавал үнэтэй сайн дээл өмс гэсэн зүйл байхгүй шүү дээ. Яах вэ Монгол хүмүүс бол цагаан сар, наадмын үеэр дээлээрээ гоёдог ард түмэн. Тиймээс соёлын нэг хэсэг гэж л ойлгох хэрэгтэй. Харин үүнийг дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын хэрэгсэл болгож болохгүй. Үүнийг хатуу анхааруулж байна.
-Цагаан сарын амралтыг сунгах нь хууль зөрчинө гэж зарим сайд дарга нар мэдэгдэж байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ямар хууль дүрмийг үндэслэн энэ шийдвэрийг гаргаж байна вэ?
-Нэмж гурав хоног амрахаар болж байгаа ч гэсэн үүнийг дараа нь нөхөж ажиллана. Тиймээс ийм байдлаар зохицуулж байна л гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол хууль зөрчихгүй гэж ойлгож болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.198
Yu hutsaad bga yum,tolgoini olgoi bolchihfn.neg erguugees nogoo erguuguu gej,iim erguu mal bolohor hicherl zasdguyd oilgmjtoildo,nohno gesn yim bhgui,nohohgui nohohgui.balai yumnud ajilsn nertei zambragui amudrltai yumnud ajilaa ogoh gegui bol bitgii davraad bai,nasaara tsejilsn onol,diplomdoo tomtod bga bolohur iq zero zero
Хариулах202.5.202.36
Яанаа даа, энэ засаг төрийн хэдэн үмбүүг
Хариулах