Сүүлийн үед Чингис хаан олон улсын нисэх буудлын нэрийг ашигласан хуурамч фэйсбүүк хаягнаас "Алдагдсан ачааг хямд зарна" гэх мэт иргэдийг төөрөгдүүлсэн постууд нийтэлж, үл мэдэгдэх вэб холбоос руу хандуулж, улмаар хувийн нууцлалтай мэдээлэл, картын мэдээллийг авах зорилго бүхий цахим залилангийн тохиолдолд ихсэж байна.
Иймд та дараах зөвлөмжийг дагаж хувийн мэдээллээ алдахаас сэргийлнэ үү.
Луйварт өртөхөөс сэргийлэхийн тулд
-Холбоос дээр дарахгүй байх,
-Хувийн нууцлалтай мэдээлэл болон картын мэдээллээ оруулахгүй байх хэрэгтэй.
-Хэрэв та хуурамч холбоос дээр дарж, картын мэдээллээ оруулсан бол банкны аппликэйшнийхээ Карт цэс рүү хандаж картын төлөвөө идэвхгүй болгож, шинээр нөхөн аваарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна