Сар шинийн баяын өмнөх өдрүүдэд Нарантуул, Хархорин, Барс-2, Сандэй плаза, Сандэй-2 зэрэг зах, худалдааны төв рүү чиглэсэн гол гудамж замууд буюу Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамж, Москвагийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдсэн. Хөдөлгөөний дундаж хурд 5 км/цаг болж, түгжрэлд ихээр нөлөөлж байв.
Тиймээс энэ сарын 22-27-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулсан юм. Тэгвэл дээрх зохицуулалт өнөөдөр 20:00 цагт дуусаж, маргааш буюу битүүний өдөр энгийн үед мөрдөгддөг журмын дагуу маргааш 0, 5-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.
Мөн нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Өөрөөр хэлбэл, сар шинийн баярын өдрүүдэд буюу 3 дугаар 1-нээс 5-ны өдрийг дуустал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна