Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 87 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргээс Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон тодорсон. Мөн Нийслэлийн аварга фермер хоёр, дүүргийн аварга фермер, тариаланч, тариаланч хамт олон тус тус шалгарсан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай өөрийн цахим хуудсандаа "Эдгээр Улсын аваргуудын шагналуудыг Монгол түмний минь уламжлалт цагаан сарын баярын өмнө нийслэл, дүүргийн удирдлагуудын хамт гардуулан өглөө.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Партизаны Нарийны аманд 20-иод жил гэр бүлээрээ фермерийн аж ахуй эрхэлж буй Должингийн Гантөрийнх “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ээр шалгарсан. Тэднийх нийт 100 гаруй малтай бөгөөд 40 гаруй нь цэвэр цусны хар тарлан үхрийн аж ахуй эрхэлдэг гэр бүл юм.
Эрчимжсэн мал аж ахуй салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж, “Улсын аварга фермер”-ээр шалгарсан Та бүхэндээ дахин баяр хүргэж, эрүүл энх, сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна