Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оныг "Хөв цөөрөм байгуулах жил" болгон зарлаж, 333 нуур "1 сум- 1 нуур" уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэхүү уриалгад Монголын үндэсний бөхийн холбоо нэгдэж, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх, сумдуудад хөв цөөрөм, усан сан байгуулахад иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажилд хамтрахаар БОУАӨЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Уг санамжид салбарын сайд С.Одонтуяа, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар гарын үсэг зурлаа.
БОУАӨЯ-наас дэлхий нийтийн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд Үндэсний өвийг тээгч бөхчүүдээрээ дамжуулан нэгдэж буйд талархал илэрхийлж МҮБХ-г "Усны элч" байгууллагаар өргөмжиллөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна