Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хөв цөөрөм байгуулах санаачлагад Монгол бөхчүүд нэгдлээ

С.Гандэлгэр
6 цаг 21 минутын өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж, 333 нуур, "1 сум-1 нуур" уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх, усыг хайрлан хамгаалж зүй зохистой ашиглахад дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, хөв цөөрөм, усан сан байгуулахад иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эерэг нөлөөлөл үзүүлэх, үндэсний өв, соёлын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор /2025.02.27/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам “Монголын Үндэсний бөхийн холбоо” хамтран ажиллах санамж байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд 21 аймаг, нийслэл хотод гадаргын ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг уриалах, бөхчүүдийг дээрх ажилд идэвхтэй оролцуулах юм.

Мөн хөв цөөрөм байгуулах боломжит газар Монголын үндэсний бөхийн нэрэмжит хөв цөөрөм, усан сан, хиймэл нуур байгуулах, гол, булаг шанд, рашаан, нуурыг бохирдолт, ширгэлтээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар нийгэмд түгээн дэлгэрүүлэх нөлөөллийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна