Б.Шинэбаяр: МУГЖ Л.Дэмидбаатар багштайгаа “хамт” энэ шагналыг авч байна

Zuv.mn
9 цаг 57 минутын өмнө

XVII дугаар жарны элдэв эрдэнэт хэмээх модон жилийг тохиолдуулж, урлаг, соёлын салбарт үр бүтээлтэй, тууштай ажилласан  УДЭТ-ийн жүжигчин Б.Шинэбаярыг Алтангадас одонгоор шагналаа.

Тэрбээр "Сэтгэл зүрхэнд минь үүрд оршдог МУГЖ Л.Дэмидбаатар багштайгаа “хамт” энэ шагналыг авч байна.

Би МУГЖ Л.Дэмидбаатар гэдэг гайхалтай уран бүтээлч, жүжигчний шавь. Багш маань өнөөдөр миний дэргэд байхгүй ч гэсэн миний зүрх сэтгэлд үүрд оршиж байдаг. Хэрвээ багш маань өнөөдөр амьд сэрүүн байсан бол хамгийн түрүүнд нулмисаа барьж ядаад дэргэд байх байлаа. Багш маань байхгүй байсан бол энд зогсохгүй байсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна