Онцгой байдлын байгууллагад баярын өдрүүдэд осол гамшгийн 107 удаагийн дуудлага иржээ

Zuv.mn
15 цаг 9 минутын өмнө

Өнгөрсөн долоо хоног бүхлээрээ монгол түмний уламжлалт сар шинийн баярын бэлтгэл, тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулагдсан билээ. Тэгвэл эдгээр өдрүүдэд Онгой байдлын байгууллагад осол гамшгийн нийт 107 удаагийн дуудлага мэдээлэл иржээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Нийт дуудлагын 92 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь газар хөдлөлт, нэг нь боом өвчний дуудлага байсан аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна