Авто замын цас цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна

Zuv.mn
2025/03/04

СХД-ийн хэмжээнд 3 дугаар сарын 4-ний өдрийн 11:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 8 байгууллагын тусгай зориулалтын 32 машин техник, 299 хүний бүрэлдэхүүнтэйгээр халтиргаа гулгаа үүссэн автозамуудад 33 тонн давс, 54 тонн бодис, 20 тонн дайрга цацаад байна.

Нийтийн эзэмшлийн 137.860 мкв явган замын цас мөсийг тусгай зориулалтын төхөөрөмжөөр цэвэрлэж байна.
Алсын замуудын даваа гүвээ хаагдсан гомдол саналгүй авто замын хөдөлгөөн хэвийн байна.
Дүүргийн хэмжээнд 298 тонн давс, 312.7 тонн бодис, 102 тонн дайргын үлдэгдэлтэй байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 61.24.35.81
    2025/03/05

    nairamdaliin ylaan tolgoin dor, zamin zyyn tald manaix baidag. XOGNII mashin irj XOG abdaggyi. GEXDEE xognii MENGEE abdag. YANADAA

    Хариулах