Хууль цааз гаргах, хулгай дээрмийг номхотгох, хүүхэд үрчлэн авахад сайн

Zuv.mn
13 цаг 38 минутын өмнө

Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Наран ургах, шингэх: 07.23-18.44

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Мод

Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 6, пүрэв гараг. Билгийн тооллын 7, бархасвадь гараг. Чөлөөт эх одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна