"Тэнүүн огоо"-гийн А.Ганхуяг нарыг өнөөдөр үргэлжлүүлэн шүүнэ

Zuv.mn
11 цаг 33 минутын өмнө

“Тэнүүн огоо” компанийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр/2025.03.06/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь өдрөө үргэлжилнэ.

“Ногоон автобусны” гэх тодотголтой уг хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 24-ний өдөр эхэлсэн бөгөөд дөрвөн удаагийн хурал болсны эцэст сар шинийн баяртай холбоотойгоор өнөөдрийг хүртэл завсарлаад байсан юм.  

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.104
    9 цагийн өмнө

    ugaasaa ner tudii ym boloh n todorhoi bolson geed bg bizdee ? shuugchid n icheed hoishluulaad bg ym bish uu ?

    Хариулах