Монголд үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 112 жилийн ой өнөөдөр тохиож
байгаа билээ. Энэхүү өдрийг бид Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг”
сонины анхны дугаар гарсан өдрөөр сонгож авч тэмдэглэдэг гэдгийг уншигчид тэр бүр
мэдэхгүй болов уу. Бид та бүхэндээ тэрхүү түүхт сонины талаарх сонирхолтой мэдээллийг
хүргэж байна.
Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” сонины талаарх ТАВАН сонирхолтой баримт
-Шинэ толь хэмээх бичиг сонин нь Монгол Улсын Гадаад Явдлын Яам, Хаант Оросын
Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу 1913
оны гуравдугаар сарын 6-нд анхны дугаар нь гарчээ.
-Сонин Оросоос Монголд суугаа төлөөний сайдын ивээлд гарч байсан нь хоёр талын эрх
ашигт нийцэж байсан аж. Сониныг эрхлэн гаргахад Жамсрангийн Цэвээн голлох үүрэгтэй
оролцжээ.
-Монголын дэвшилт сэхээтнүүд Оросын хэвлэлийн баазыг ашиглан тогтмол хэвлэл гаргахыг
зорьж байсан бол Оросууд уг хэвлэлд өөрийн бодлогыг шургуулах эрмэлзэлтэй байв.
-Тус сонины эхний дөрвөн дугаар нь 23*15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүлийн маягаар,
дараах 16 дугаар нь 34*26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, нийт 20 дугаар
гарсан юм.
-Нэг дугаар нь 500 хувиар гарч, Гадаад Монголын төрийн байгууллагуудад үнэгүй тараагдаж,
хөдөлмөрчдөд сонин худалдах цэгээр дамжин тардаг байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна