Үнэт эдлэлийн дэлгүүрээс 56 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон ээмэг, бөгж, зүүлт хулгайд алдагджээ.
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн дэлгүүрт тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан цонхны хамгаалалтыг эвдэн орж, 56 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон ээмэг, бөгж, зүүлт алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 30 настай, эрэгтэй, “Б” үйлдсэн болохыг тогтоон баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна