Бөхийн чөлөөт барилдааны олимпын гурав, дэлхий, Европын тус бүр зургаан удаагийн аварга, ОХУ-ын Дагестаны домогт бөх /гэхдээ чечень үндэстэн/ Бувайсар Сайтиевыг төрөлх Хасавюрт хотод нь оршууллаа.
Түүнийг нас барсан талаарх мэдээллийг ОХУ-ын бөхийн холбооны тэргүүн Михайл Мамиашвили энэ сарын 2-нд олон нийтэд хүргэсэн. 3-нд нь Горзныйд аваачиж, ерөнхийлөгч Рамзан Кадыров, Засгийн газрын гишүүд, спортын зүтгэлтэн, шашны мяндагтнууд салах ёс гүйцэтгэжээ. Домог бөхийн үхэлтэй холбоотойгоор Чечень даяар гурав хоног гашуудал зарласан байна.
Үхлийн шалтгааныг эмийн хордлогоос үүдэлтэй гэж дүгнэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эхнэр Индирагийнх нь хэлснээр, домогт бөх маань саяхан хоёр давхарт байх гэрийнхээ цонхоор унасан гэнэ. Энэ нь тодорхой үр дагавартай байсан байж болзошгүй гэсэн таамаг эхнэрт нь үлджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна