Ерөнхий сайд Хотын дарга Х.Нямбаатарт үүрэг өгчээ

Т.Отгонсувд
2025/03/06

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд нийслэлийн дахин төлөвлөлтийн ажил ид өрнөж буй. 

Гэр хорооллын дахин төлөвлөлт удаашралтай, иргэдийг хохироож, бухимдуулсан асуудлууд байгаа талаар иргэдийн зүгээс шүүмжилж буй. 

Тэгвэл гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг сайжруулах, хурасгах талаар Ерөнхий сайд Хотын дарга Х.Нямбаатарт үүрэг өгчээ. 

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Гэр хорооллыг дахин төлөвлөх чиглэлээр нэгдсэн концепци боловсруулах үүргийг Ерөнхий сайдын зүгээс Хотын дарга болон ЗГХЭГ-ын даргад үүрэг өглөө. 

Энэ хүрээндээ бид бямба гараг болгон хуралддаг Нийслэлийн штаб дээр нэгдсэн концепцоо танилцуулахаар бэлтгэж байна. Энэ бямба гарагт нийслэлийн шуурхай штбаын хурал болно. Энэ үеэр нэмэлт мэдээллүүдийг өгөөд явна" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.199
    2025/03/07

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийг дахин төлөвлөх даалгавар өгчээ. Хэ хэ ичдэггүй пм байх аа аан.

    Хариулах
  • 66.181.161.58
    2025/03/07

    Аймаар чухал царай гаргацан уу? нэг нь үүрэг өгөөд гөнөөх нь сонсоод гоё гарууд юмаа одоо Нямбаатараа эрхэмсэг захирагчаа юуныхаа үнийг тэнгэрт цойлуулж ард иргэдээ баясгах гэж байна даа?

    Хариулах