Угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж, Засгийн газрыг шүүхэд өгч байгаа талаар хүний их эмч Г.Ууганцэцэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Угаарын хийгээр 17300 хүн угаартаж, эрүүл мэндээрээ хохирсон. Үүнээс 743 хүн нас барсан байна.
Эдгээр хүмүүсийн амь насыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж нөхөн олговор шаардаж байна. Угаарын хийн хордлогоор нас барсан хүмүүсийн ар гэр байвал холбогдоорой. Агаарын чанарын стандартуудаа батлах шаардлагатай байна. Тэгэхгүй бол хэн ч хариуцлага хүлээхгүй.
Барьцуулагчид доломит гээд эрдэс байдаг. Доломит нь цахиурын нэгдэл их байвал хэзээ ч эдгэдэггүй тоосны гаралтай уушгины хатуурал үүсгэдэг" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна