Ц.Нямбаяр: Одоогийн байдлаар 38 айлын гэр, 3754 мал түймэрт өртсөн

Т.Отгонсувд
2025/03/11

Онцгой байдлын ерөнхий газар/ ОБЕГ/-аас түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр "Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад гарсан түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна.  Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Архангай аймгийн Хайрхан суманд бүртгэгдсэн түймрийг бүрэн унтрааж орон нутгийн холбогдох хүмүүст хүлээлгэж өгсөн.

Түймэрт 170 мянган га талбай өртөж, 38 гэр, 4 чингэлэг, 4 машин, 2 мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3500 орчим боодол өвс шатсан. Түймрийн хохирлыг тогтоох ажил үргэлжилж байгаа тул эцэслээгүй байна.

Түймэрт өртсөн иргэдэд улсын нөөцөөс гэр олгохоор цуваа зүүн гурван аймагт ажиллана. Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагааг эхлүүлээд байна" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.72
    2025/03/11

    хамгийн хайран нь байгаль биз дээ. хэдэн гаа түймэрт өртвөө.

    Хариулах