“Женко”-гийн шударга бус шүүхийн хонгил устсангүй

Zuv.mn
2025/03/11

Эко автомашин импортлогчдын холбооноос хотын дарга Х.Нямбаатарын “Хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй” гэсэн үгэн дээр шүүхийн шийдвэр хүртэл гаргуулж, олон нийтийн сүлжээнд “од” болоод байна. 

Анх автомашины улсын дугаар олголтод хязгаарлалт тогтооход 37000 автомашиныг хилээр оруулж ирэх арга ядсан шаардлага тавьснаар тэдний үл ойлголцол эхэлсэн. Ченжүүдийн “Нэр төрд халдлаа гэх” гомдлыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, ченж нарт “элэг”-тэйгээр шийдвэрлэсэн нь цаанаа учиртай байж. 

Гомдлыг гаргагч “Эко автомашин импортлогчдын холбоо”-ны тэргүүн Ц.Лхагважав нь “Женко” Х.Баттулгын сайн нөхөр. Өнгөрсөн сонгуулиар уулзалт, цуглаан болгонд “Женко”-гийн ойр байж, сурталчилгаанд идэвхтэй оролцож, түүний үг бүрийг ёсчлон биелүүлж байсан нь саяхан. Үүнийг нь харсан, үзсэн, мэдэх хүмүүс ч олон байна. 

Тэргүүн Ц.Лхагважавын гомдлыг хүлээн авч, нүдээ боолгоостойгоор шүүхийн шийдвэрийг тамгалсан хүн нь харин “Женко” Х.Баттулгын ойрын хүн Г.Төрболд шүүгч. Тэрээр “Женко”-гийн үед “илжирсэн” шүүхийн тогтолцооны бодит оролцогч байсан. 

Тодруулбал, тухайн үед ШЕЗ-ийн Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан референтээр томилогдож, удаагүй Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр заларчээ. 

Ингээд “Женко”-ийн нэг “сайн” нөхөр нь гомдол гаргаж, нөгөө “сайн” нөхөр нь гомдлыг шүүхийн шийдвэр болгон биежүүлсэн түүхтэй. Цаашид “Женко”-гийн босгосон шударга бус шүүхийн систем задран унах эсэх нь одоо ч тодорхойгүй хэвээр. Шударга бус шүүхийн гар хөл бологсод одоо хүртэл оршин байсаар л байна.



Сэтгэгдэл (27)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.138
    2025/03/20

    Төрболд шүүгч Женкотой холбогдох, удаагүй шүүгч болох байтугай тэр хүнийг нүүрсний сонсголоор гөлөлзөөд явж байхад нь чадвараараа шалгалтаа өгөөд шүүгчээр томилогдсон шүү. Тэгж ярих юм бол Хүрэлсүх батламжилсан байдаг.

    Хариулах
  • 202.9.41.9
    2025/03/13

    Шүүгчийн нэр төрд ингэж халдаж болдог юмуу. Төрболд шүүгч бол ажлын гараагаа шүүгчийн нарийн бичгийн даргаас эхэлж, олон жил мэргэжлээрээ ажиллаж албан тушаал ахиж, өнөөдөр шүүгч болсон шударга хүнийг мэднэ. Харин ч залуу шүүгч нарын төлөөлөл болсон хүн гэж бодож байна.

    Хариулах
    • 122.201.31.98
      2025/03/14

      ...хаазаа хас

  • 66.181.185.24
    2025/03/13

    Монгол Улсын шүүх болгон Х.Баттулга гарт орсон байх даа У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар гурав нийлж дугаарын наймааг цэцэглүүлэн хөгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улсад болж бүтэж байгаа зүйл огт нэг ажил шинээр хийх гэхээр л энэ тэрний хүн тэдний хүн гэсэн тулга тойрсон бөөн хэрүүл болдог тэнэг үнэн худал нь мэдэгдэхгүй бөөн тархи угаалт F.b-ээр шуугиан дуулиан болж байгаад нөгөө шуугианаар намжиж чимээгүй болно...

    Хариулах
  • 103.168.34.8
    2025/03/13

    Г.Төрболд аятайхан зөв залуу байсан. Зөв хүнийг шүүгчээр томилсон байна

    Хариулах
  • 192.82.64.215
    2025/03/12

    Ер нь шүүхээс айдаг нөхдүүдийн ганц чаддаг арга. Тэд ингэж чацга царайлж дайрахаас өөр юу ч чадахгүй. Удахгүй өөрийнх нь талд шийдвэл би зөв ажилласан байгаа биз гээд попроно, нөгөө талд шийдвэл хонгил гэнэ дээ.

    Хариулах
  • 60.106.120.7
    2025/03/12

    Ямар тэнэг бичих юмаа олж ядсан зүйл бичдэг юм бэ дээ, зүгээр ажлаа хийж яваа шүүгчийг тэр энэний хүн гэж гүтгэснээрээ танай сайт хариуцлага хүлээх өдөр ирэх байх аа! Хүн гүтгэх хуультай байдаг юм шүү!!!!

    Хариулах
  • 59.153.115.209
    2025/03/12

    Ард Түмэн дургүй байхад юун тэдний хүн, энэний хүн бэ. Бүр дугаарын ченж гэдэг шинэ бизнес цэцэглэчихээд байхад. Асуудалд шийдэл олдог болохоос хааж боосноор шийддэггүй гэдгийн тод жишээ.

    Хариулах
  • 66.181.188.53
    2025/03/12

    Гарчиг нь сүртэй болохоос , сүртэй юм юу ч алга. Сүржин юм юу ч алга. Өөр гоё мэдээ бич л дээ.

    Хариулах
  • 103.126.107.50
    2025/03/12

    Ченжүүдийг дарах л хэрэгтэй Даварсан ченжүүдэд Женко ямар хамаа байна.Худ хар пр хийх гэж ядах юм

    Хариулах
  • 66.181.177.237
    2025/03/12

    Өөөө заза. Ингээд л 1 тэрбумтан төрчих юм уу хахаха. Амархан юм аа. Женко бол загалмайлсан эцгийг дуурайсан намхан гөлөг. Юу ч хийдэггүй

    Хариулах
    • 122.201.31.98
      2025/03/14

      Хэхэхэ тийм дэг шүү..ханаж цаддаг ходоодтрй нт бна уу..айнанаа миньдээ

  • 202.9.46.213
    2025/03/12

    хотын дарга ийм их хөрөнгөтэй яаж болвоо бизнес наймаа хийж байгаагүй төрд ажиллаж байсан хүн яаж турбумтан болбоо шалгах л хэрэгтэй

    Хариулах
    • 122.201.31.98
      2025/03/14

      Төр цалинтай юм билээ..Хуушуур бидэн шиг идээд хотыг туучиж яваа түүнд бгаа л биз дээ .

  • 66.181.161.179
    2025/03/11

    Үхсэн хүмүүсийн мах иддэг хүмүүс шүү дэ..түвдүүд үхсэн хатсаных хөх монгол ......анхны эхнэр монгол.....сүүлчийн эхнэр орос ...сэтгүүл нартай секс хийлгэж тэжээсэн хятад..түвдийн эрлийз хүмүүсийг ажилд авдаг гэсэн ..тэгээд болоогүй...өөрөө монголчуудыг хагалан бутаргах санаатай..баруун монгол ..халх монгол ..зүүн монгол мэтээр ...баруун 5 аймаг өрөндөө өгье гэж тайган зандаа хүү энхболд ярьж байсан гэсэн ...халхын нутаг биш учираас арай ч дэ..ийм хүн их хуралын дарга ..халтмаа гэж түвд үг шүү дэ...

    Хариулах
    • 122.201.31.98
      2025/03/14

      Нэр нь хүртэл нэг бусыг өгүүлсү

  • 66.181.191.60
    2025/03/11

    Jenko uund yamar hamaatai bilee huni ner turd haldsan bol hohirolig darga stereg hen ch baisan baragduulah l estoi shuu dee Nyabakter bolon busad olon bastaanuud miegin uied l ter hunig tushij garch irsen baih shuu hereg hiisen bol huleej sur buh uymig shuuhruu chihedegee boliochee

    Хариулах
  • 139.5.219.196
    2025/03/11

    Женко яахав наад нямбаатар чинь бүр хэцүү хүн дээ

    Хариулах
  • 103.212.116.200
    2025/03/11

    Шүүхийг цэвэрлэмээр юм.

    Хариулах
  • 124.158.106.78
    2025/03/11

    Жэнко улс монголоо 30 жил хөгжлөөс ухраасан хог юм гэнэ билээ.

    Хариулах
    • 59.153.86.29
      2025/03/11

      За шаана бз муу бөөсөө

  • 202.55.188.123
    2025/03/11

    Гөлөг төөрүүлэх 1 арга нь. Одоо болно доо.

    Хариулах
  • 103.140.10.219
    2025/03/11

    Халаад цэвэрлээч овоо муу мэдлэгтэй гар бнадо

    Хариулах
  • 66.181.186.110
    2025/03/11

    Шүүх нэг ч болов удаа шударга шийдвэр гаргасан юм биш үү.

    Хариулах
    • 59.153.86.29
      2025/03/11

      Харин тийм

  • 202.9.46.227
    2025/03/11

    Хуцдаг халтар вэ энд Женко ямар хамаа байна наад төлгөн комунист ер нь хэн юм вэ.Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга гэж нөхөр одоо цагын ОЦГОНДОГ шиг дүрдээ орсон нөхрийн талаар шуугих боллоо МАНгаруудаа

    Хариулах
    • 103.126.107.50
      2025/03/12

      Яг үнэн. Даварсан ченжүүд төрөөс төрсөн тэрбумтангуудын дараа орох паразитууд