ЗУРХАЙ: Хулгана, бич жилтнээ ээлтэй сайн өдөр

Zuv.mn
13 цаг 22 минутын өмнө

Үс засуулвал: Жаргал ирнэ.

Наран ургах, шингэх: 07.11-18.53
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Ус

Өнөөдөр аргын тооллын 3 сарын 12, Буд гараг. Билгийн тооллын 13, лхагва гараг. Их морь одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 09 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. 

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливааүйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна